13 удаагийн үйлдлээр 55 бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг баривчилжээ
00

Налайх, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 13 удаагийн үйлдлээр нийт 55 бод мал хулгайлсан дөрвөн этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн баривчилжээ.
Шалгалтаар 18-22 насны дөрвөн этгээд бүлэглэн бусдын малыг бэлчээрээс хулгайлж, мал, махны ченжүүдэд худалдан борлуулдаг байсан нь тогтоогдсон байна.Одоогоор хулгайд алдагдсан малын эзэд болон учирсан хохирлын хэмжээг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас малчид, иргэдийг малаа хараа хяналт, хамгаалалттай байлгах, мал, мах худалдан авахдаа гарал үүсэл, холбогдох бичиг баримтыг сайтар шалгахыг анхаарууллаа.



