ЭЗБХ: Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн Ажлын хэсгийг О.Батнайрамдал ахална

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2025-12-12-9143.webp

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.11.04/-ийн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын гишүүд ажиллах юм байна.

Үргэлжлүүлэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Анх удаа өгөгдлийн амьдралын мөчлөг (өгөгдөл үүсгэх, цуглуулах, ангилах, боловсруулах, ашиглах, солилцох, дамжуулах, хадгалах, нөөцлөх, устгах)-ийг бүхэлд нь хамарсан зохицуулалтыг хуульчлан тогтоож байгаа энэхүү хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Анар ажиллана.

tenx-hd