ТББХ: Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх санал дэмжигдлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
ubn-v2-media-sxjv1112-1.webp

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хурлын төгсгөлд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.

Тогтоолын төсөлд Их эзэн Чингис хааны асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, гадаад улсад байгаа Чингис хааны бичвэр, эш хөргийг эх орондоо авч ирэх, Их хааны нэрээр нэрлэгдсэн онцгой албан татвар төлдөг бүтээгдэхүүний тодорхой хувийг Чингис хаан санд төвлөрүүлж, сангийн хөрөнгөөр эх түүхээ сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгажээ. Мөн Их эзэн Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжлээ.

tenx-hd