ЧУУЛГАН: ҮХЦ-ийн даргын цалинг 7.2 сая, гишүүний цалинг 6.9 сая болгох тогтоолыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-6w2g9d01-1.webp

УИХ-ын чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар:

-Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан 2026.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/

-Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүн 2026.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/

-Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүн 2026.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/

“Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан/

-“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дашрамд, “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь ҮХЦ-ийн даргын цалинг 7.2 сая, гишүүний цалинг 6.9 сая болгох зорилготой юм. Хэрэв дээрх тогтоол батлагдвал өнөөдрийн байдлаар ҮХЦ-ийн дарга, гишүүн 5.7 сая төгрөгийн цалин авч байгаа бол ҮХЦ-ийн дарга 7.2 сая, гишүүн 6.9 төгрөгийн цалинтай болно гэсэн үг юм.


tenx-hd