NOVEX клуб улс төрийн фракц болж буйгаа зарлаж, Т.Пүрэвхатанг тэргүүнээрээ сонгожээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 6 сек
00
MPA_8791.webp

Ардчилсан намын бодлого, хөтөлбөрийг шинэ түвшинд гаргах зорилго бүхий Novex нэртэй клуб 2025 оны 11 сарын 04-нд байгуулагдаж өнөөдөр нэг жилийн ойгоо угтаж байгаа аж. Тус клубыг нэг жилийн өмнө Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралын манлайлал дор Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүлэгч залуус болон Ардчилсан намын анхан дунд шатны гишүүн залуус итгэл үнэмшлээрээ нэгдэн байгуулж байжээ. Харин одоо Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлд төлөөлөлтэй болсон Новекс клуб нэг жилийн ой дээрээ албан ёсоор Ардчилсан намын улс төрийн фракц болж буйгаа зарлалаа.

Фракцын тэргүүнээрээ Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Төрмөнхийн Пүрэвхатанг сонгожээ. Т.Пүрэвхатан нь АН-ын ҮБХ-ны гишүүнээр улиран сонгогдон ажиллаж байгаа ба өмнө нь хоёр удаагийн Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан төдийгүй Барилгын хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байсан.

Новекс фракц нь Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн бөгөөд АЗХ-ны Ерөнхийлөгч Э.Галбадрал, ҮБХ-ны гишүүн бөгөөд УТЗ-ийн гишүүн Т.Пүрэвхатан, ҮБХ-ны гишүүн Э.Уртнасан, Г.Төмөрчөдөр, О.Наранбаатар, Ж.Нямаа, Б.Нарантуяа, Х.Байгальмаа, Б.Угтахбаяр, Г.Соёлтуяа тэргүүтэй 28 ҮБХ-ны гишүүдээс бүрдэж байгаа бөгөөд гишүүд гарын үсэг зурж, цаашид Ардчилсан намын бодлого шинэчлэлд нэгдсэн байр суурьтай оролцохоо батламжилсан юм.

Ингэснээр Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 375 гишүүний долоон хувийг Новекс клубын залуус дангаараа бүрдүүлж байгаа юм.

tenx-hd