СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар цас орж, шуурна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
MPA40148-1.webp

ЦУОШГ-аас цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, энэ сарын 04-05-нд шилжих шөнө Сэлэнгэ, Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 05-ны өдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, Эхийн голын Баян Бүрд орчмоор +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.

tenx-hd