ҮХЦ-ийн даргын цалинг 7.2 сая, гишүүний цалинг 6.9 сая болгох тогтоолыг ТББХ дэмжлээ
00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал боллоо. Хуралдаанаар “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Эл тогтолын төсөлд ҮХЦ-ийн дарга болон гишүүний цалинг итгэлцүүрээр нэмэгдүүлэх тухай саналыг тусгажээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар ҮХЦ-ийн дарга, гишүүн 5.7 сая төгрөгийн цалин авч байгаа ба тогтоол батлагдвал ҮХЦ-ийн дарга 7.2 сая, гишүүн 6.9 төгрөгийн цалинтай болно. Санал хураалтын дүнд эл тогтоолын төслийг ТББХ дэмжлээ.




.webp)