УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг сонгожээ
00

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдон ажиллаж буй. Тэгвэл өнөөдрийн бүлгийн хурлаар шинэ дэд дарга нарыг сонгожээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг тус тус 91.6 хувийн саналаар сонгосон байна.



