Саруул хорооллын хойно байшин шатаж байсныг унтраажээ
00

Саруул хорооллын дэргэд гал гарч буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 36 хороо, байрны хойд талд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.11.02) 10.00 цагт иржээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 8х13 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллан унтраасан байна.



