ЗАВХАН: Улиастайд ирэх онд хоёр шинэ автобус авахаар ярилцлаа

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Улиастай сумын багийн дарга нартай уулзаж, нийтийн тээврийн асуудлаар ярилцав.
Шатахууны нийлүүлэлт хомс, үнэ нэмэгдсэн, хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, сургуулийн сурагчдын нийтийн тээврээр зорчих эрэлт ихсээд байна. Тиймээс Засаг дарга Г.Өнөрбаяр сурагчдын 1-р улирлын амралт дуусаж хичээл эхлэхэд буюу энэ сарын 9-нөөс нийтийн тээвэрт хоёр автобус үйлчилж байсныг гурван болгож нэмэгдүүлэх чиглэл өгөв.
Мөн иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлт нэмэгдэж буй болон зарим автобус хуучирч байгаатай холбогдуулан ирэх онд дахин хоёр шинэ автобус Улиастай сумд нэмж авахаар ярилцлаа. Нийтийн тээвэртэй холбоотой татаасыг аймаг орон нутгаас шийдвэрлэхээр болов.




