Баян-Өлгий аймагт баавгай малчны хашаа руу дайрч 63 бог мал барьжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
bGmLeE5LGSxQ5VCKJr7jTMpKFdn17RyjgQoDMGtA-1.webp

Баян-Өлгий аймгийн Бугат сумын малчин айлын хашаа руу баавгай дайрч, 60 гаруй мал барьсан тухай мэдээлэл бүртгэгджээ.

Энэ талаар БОУАӨЯ-наас тодруулахад "10-р сарын 30-нд тус суманд нэг айлын хашаа руу баавгай дайрч нийт 63 тооны бог мал барьсан бөгөөд баавгай устгаж аюулгүй болгосон" гэв.

Дашрамд, сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой нийт найман дуудлага бүртгэгдсэний хоёр нь Хэнтий аймагт, Хөвсгөл, Увс, Булган, Сэлэнгэ аймагт тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн байна.