Ёс зүйн дэд хороо 14 цагт хуралдаж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ
00

Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2026.11.02/ 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга замын талаарх асуудлыг авч хэлэлцэх аж.
Өнөөдөр Ёс зүйн дэд хорооноос өөр байнгын хороо хуралдахгүй. Харин таван ажлын хэсэг хуралдана.


