Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгох эсэх Бага хурал бямба гарагт болно
00

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг 11-р сарын 7-ны бямба гарагт товлосон тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тус Бага хурлаар одоогийн дарга Х.Нямбаатарын өнгөрсөн дөрвөн жилийн тайланг сонсох ба дараагийн даргыг сонгох юм.
Одоогоор Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлээд буй бөгөөд өөр нэр дэвшигч тодроогүй байна. Түүнчлэн Хотын дарга асан Х.Нямбаатар авлига, албан тушаалын хэрэгт холбогдон Канад руу "зугтсан". Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцрохоос нааш Монголд ирэхгүйгээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа цахимаар танилцуулна гэсэн мэдээлэл байгаа юм.


