Д.Цогтбаатар: Ээ дээ, энэ танхимд сууж байгаа нөхдүүд өмнөх улсууд шигээ шувуу болоод далай гатлаад нисчихэв дээ
00

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, өнгөрөгч мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар түүний өргөдлийг эцэслэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Ээ дээ, энэ танхимд сууж байгаа нөхдүүд өмнөх улсууд шигээ шувуу болоод далай гатлаад нисчихэв дээ. Таныг ирж чаддаг, явж чаддаг хоншоортой улстөрч гэж харж байна. ХЗДХ-ийн сайд байсан хүн гадаадад очоод гэнэт сэрсэн юм шиг баахан хулгай ярьж байна. Улаан намын цагаан байрны дээрэмчдийн асуудал улсын асуудал болж орж ирж байна" гэлээ.



