Дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагааг Бага тэнгэрийн ам, Хүрэл тогоот, Залаатын богино, Залаатын баруун аманд хийж байна
00

Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Тодруулбал, Бага тэнгэрийн ам, Хүрэл тогоот, Залаатын богино, Залаатын баруун ам зэрэг 5 аманд энэ сарын 18-ны 09.00 цагаас эхлэн цагдаа, Онцгой байдлын ерөнхиий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газраас морьтой 20, нийт 656 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.


