Г.Уянга: Х.Нямбаатарыг интерполоор эрэн сурвалжилж, монголд авчирч шалга, мэдүүлгээ ав
00

Иргэн Г.Уянга АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ хуулийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа мэдэгдээд Хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "Х.Нямбаатарыг интерполоор эрэн сурвалжилж, монголд авчирч шалга, мэдүүлгээ ав. Оргон зайлах нь нэр төртэй хүний үйлдэл биш. Би Х.Нямбаатарын гомдлоор шүүхийн хаалга татаад шалгагдаад явж байхад Х.Нямбаатар өөрөө хаана байгаа юм бэ. Би туйлдаж байна" гэлээ.


