4.4 их наяд төгрөгийн зээлийг "мөшгих" хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг бүрджээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
ubn-v2-media-mdlewebl-1.webp

"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын Ерөнхий хяналтын сонсгол" есдүгээр сарын 28,29-ний өдрүүдэд үргэлжлэх байсан боловч хоёр дахь өдрөө ирц хүрээгүйн улмаас цуцлагдсан. Иймд тус салбарт олгогдсон 4.4 их наяд төгрөгийн зээлийн зарцуулалттай холбоотой хянан шалгах Түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгээ М.Мандхай тэргүүтэй УИХ-ын гишүүд мэдээлсэн юм. Тэгвэл Хянан шалгах түр хороог байгуулахад шаардлагатай гарын үсгийг цуглуулж, УИХ-ын тогтоолыг намрын чуулганд өргөн барихаар болжээ.