Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, Л.Пүрэвсүрэн нарын нэр холбогддог Эпштейнтэй холбоотой сонсгол маргааш болно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 11 сек
00
ubn-v2-media-zooda64c-1.webp

Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой сонсголыг 10 дугаар сарын 07 буюу маргааш Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Тодруулбал, сонсгол “Гадаад улсын зарим иргэний холбогдсон гэмт хэрэгт Монгол Улсын талаар дурдагдсан асуудлын хүрээнд хүний эрх, эрх чөлөөг хангах” сэдвийн дор явагдах юм.

Тус сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар ахлах ба сонсголд оролцогчдыг энэ сарын 2-н хүртэл бүртгэж дууссан байна.

Сонсголын талаар тэрбээр өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр "Намайг үхсэн хүнийг шүүх гэж байна гэж харлуулж байна. Асрамжийн газрууд хүүхэд үрчлүүлэхдээ бичиг баримт хөтөлдөггүй, араас нь санаа тавьдаггүй юм байна. Хану гээд галзуу солиотой нь мэдэгдэхгүй хүн "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна. Эпштейний нөлөөгөөр Дубайн гэрээ батлагдаж, Монгол Улс өдөрт 15 тэрбум ам.долларын хүүгийн өрөнд ороод явж байна. Энэ хүний монголыг сонирхох болсон шалтгаан нь байгалийн баялаг. Монгол Улсын төрийн нууц гэдэг зүйл байхаа больчихсон юм байна. "Маш нууц" гэсэн тамгатай төрийн мэдээлэл хоёр хүний хооронд мэйлээр илгээгдэж байсан нь тогтоогдсон" гэсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч хавар байнгын хорооны хуралдааны үеэр "Эпштейнтэй холбоотой асуудалд Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж, ГХ-ийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн нэр дурдагдаад байна. Манай улстөрчдийг барьцаалчихдаг байсан юм биш биз дээ.Оюу толгой, Дубайн асуудал ярихаар С.Баярцогтоос авхуулаад нам харгалзахгүй хоёр, гурван хүн байнга хамгаалж ярьдаг" гэж дурдаж байсан удаатай