Б.Жаргалан: Ирэх долоо хоногт нийт гишүүдийн оролцоог хангаж, бүлгийн даргын асуудлыг шийдвэрлэнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
ubn-v2-media-4q2uyubl-1.webp

Өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдсан. Хуралдаанаар бүлгийн даргатай холбоотой асуудал яригдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл эл асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан "УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын талаар зарим ташаа мэдээлэл гарч байгаа тул залруулга хийе.

Өчигдрийн хуралдаанаар бүлгийн даргын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй бөгөөд сонгууль зохион байгуулаагүй. Тиймээс хэн нэгэн нэр дэвшигч тодорхой тооны санал авсан гэх мэдээлэл илт худал юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд биечлэн оролцож чадаагүй гишүүдийн оролцоог хангах асуудал яригдсан. Улмаар О.Цогтгэрэл дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүлгийн даргыг сонгох асуудлыг нэг долоо хоногоор хойшлуулсан.

Ирэх долоо хоногт нийт гишүүдийн оролцоог хангаж, асуудлыг ил тод, хариуцлагатайгаар шийдвэрлэнэ" гэлээ.