ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд оноосон 13 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
40
_MPA7300.webp

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах шийтгэл оногдуулсан байдаг. Тодруулбал,

Шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3, 22.4-1, 22.4-2, 22.4-3, 22.5-1-т зааснаар буруутган, шүүсэн.

Эдгээр хүмүүсийг албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эмнэлгүүдээс авлига авсан, өгсөн мөн хэвтэн эмчлүүлэгчийн тооноос давсан санхүүжилт өгсөн гэж буруутгасан бөгөөд шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн нарын 3 хүнийг 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзээд 6-13 жил хорих ял оноосон юм.

Ингэхдээ Л.Бямбасүрэн тус 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг ажилтныхаа дансаар авсан. Энэ нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх үзэж 13 жилийн хорих ял оноосон байна. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасаж, 50 сая төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Л.Бямбасүрэнгийн гомдлыг хэлэлцэж, 13 жилийн хорих ял болон нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хорих шийтгэлийг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол улсын иргэн

    Маш олон хүний эрүүл явах, эмчлүүлэх эрхийг алсан муу хогийн алуурчдыг хуулийн дээд хэмжээг өгөх хэрэгтэй. Хийсэн хэрэгтэй нь ижилхэн ялыг өгөх хэрэгтэй. Яасан муухай бузрын шунал вэ. Яаж айж ичихгүй идэж ууж амьдарч явна вэ. Бузрыг чинь үр хүүхдүүд чинь үүрнэ шдээ. Үгүйдээ ингэж бодож болдоггүй юм байх даа. Нүгэлт бузартай шуналын шулмас вэ.

  • З
    Зочин

    МАН-ны Төрд шургалсан ил тод алдартай хулгайч луйварчид болох 14.2 тэрбумаас эхлээд идэж гударч цусласан Бадамжунай мэтийн үе үеийн хулгайч луйварчин нөхдүүдийг яг энэ хүн шиг барьж хорьж одон жилийн ял өгч гэсгээн цээжлүүлдэг ч болоосой!!!😎😎😎

  • З
    Зочин

    Ер нь бол зөв л дөө Авилгалд зөв шийдвэр

  • W
    wf

    buh avilagchdiig ingej shitge, tegeed mngl avilgaas salna