Ж.Баясгалан: Т.Аубакир сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна
Улс төрYanjindulamУнших: 1 мин
00

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний зүгээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирыг ажлаа өгөхийг шаардаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "Хүн ам зүйн бодлогыг хүний эрхийн мэдрэмжтэй хүн удирдах ёстой. Т.Аубакир сайд ЗГ-ынхаа, ард иргэдийнхээ эсрэг ажиллаж байна. Т.Аубакир сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна" гэв.



