О.Цогтгэрэл ойрын хугацаанд АН-ын бүлгийн даргаа өгнө гэв.

Улс төр
YanjindulamУнших: 1 мин
00
legacy:tomuu2026/NewFolder/tsogoo.png

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаа хэзээ өгөхтэй холбоотой мэдээлэл өгөв. Түүний хувьд өнгөрөгч хавраас хойш бүлгийн даргын ажлаа өгөхөөр шийдсэн боловч намын гишүүдийн зүгээс улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор түр хугацаанд хамтатган хийх хүсэлт тавьсныг ч энэ үеэр дурдав. Гэхдээ тэрбээр тун ойрын хугацаанд эл ажлаа шилжүүлнэ гэлээ. Тодруулбал, ирц өндөр бүлгийн хуралдааны үеэр энэ асуудлыг хөндөнө гэв.