АН-ын Улс төрийн зөвлөл маргааш хуралдана
00

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнөөдөр цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхдээ маргааш тус намын Улс төрийн зөвлөл хуралдах талаар мэдээлсэн. Тус хурлаар Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэх талаар Ерөнхий бичгийн дарга С.Баярцогт мэдээлсэн юм. Мөн түүнчлэн Засгийн газрын нэр бүхий зарим сайд нарт хариуцлага тооцуулах асуудлыг хөндөх аж.



