П.Сайнзориг: Манай улсад олон сонгууль хэрэггүй нь харагдаж байна
30

Өнгөрөгч долоо хоногоос эхлэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж чуулган болон зарим байнгын хороодын ирц хүрэхгүй байх асуудал гарч буй. Тэгвэл УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудалд УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Манай улсад олон сонгууль хэрэггүй гэдэг нь харагдаж байна даа. Сонгуулийн уур амьсгал дөхөхөөр бужигнаад төрийн ажил гацангадуу болох жишээний. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг УИХ-с эсхүл, УИХ+аймаг, нийслэлийн ИТХ гэсэн өргөтгөсөн бүрэлдэхүүнээс, хоёрдугаарт, аймаг, нийслэлийн ИТХ-н сонгуулийг больж зөвхөн сум, дүүргийн ИТХ сонгууль, түүнээс авсан хувиараа аймаг, нийслэлийн ИТХ бүрдүүлэх хувилбар байж болох юм" гэв.



