ТАНИЛЦ: Улаанбуудайн 18 тэрбум төгрөгийн урамшуулал авсан “Гацуурт“-ын Л.Чинбатын хамааралтай 13 компани

Улс төр
Darisuren
DarisurenУнших: 1 мин 5 сек
110
legacy:gatsuurt/цэц.jpg

Өнөөдөр АН-аас хийсэн "4/11" мэдээллийн цагийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нэг эзэнтэй 13 компани 18 тэрбум төгрөгийн улаанбуудайн урамшуулал авсан гэх ноцтой мэдээллийг танилцуулсан. Энэ мэдээлэл даваа гарагт болсон сонсголын үеэр ч хөндөгдсөн юм. Сануулахад, Засгийн газрын 2007 оны 227 дугаар тогтоолоор буудайн урамшууллыг дэмжих, дотоодын гурилын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2008-2025 оны хугацаанд 279.9 тэрбум төгрөгийг давхардсан тоогоор 11 мянга 829 иргэн, аж ахуйн нэгжид олгожээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр, дээр дурдсан нэг эзэмшигчтэй 13 компани нь "Гацуурт"-ын гэх тодотголтой Л.Чинбатын хамаарал бүхий компаниуд байна. Тодруулбал,

-"Сэлэнгэ Алтанговь" ХХК, /Л.Чинбат охин Ч.Номинтой хамтран эзэмшдэг/

-"Баяндулаан-Уул" ХХК, /Л.Чинбат Т.Энхтуяатай хамтран эзэмшдэг/

-"Шаргал тариа" ХХК, /Л.Чинбат Д.Нямдорж нар хамтран эзэмшдэг/

-"Сэлэнгэ тос" ХХК, /Л.Чинбат нь Н.Наранчимэг, Ц.Батбуян нартай хамтран эзэмшдэг/

-"Гацуурт" ХХК, /Л.Чинбатын эзэмшлийн/

-"Гацуурт хүнс" ХХК, /Л.Чинбатын эзэмшлийн/

-"Виго буудай" ХХК, /Л.Чинбат, П.Оюунгэрэл нар хамтран эзэмшдэг/

-"Монгол ангус" ХХК,

-"Скрин" ХХК, /Л.Чинбат Б.Эрдэнэбаатар нар хамтран эзэмшдэг/

-"Сэлэнгийн тариалан" ХХК, /Л.Чинбат нь хүү Ч.Батхүүтэй хамтран эзэмшдэг/

-"Халимаг" ХХК,

-"Хандгайт-Уул" ХХК, /Л.Чинбат нь Д.Нарангэрэл тэргүүтэй гурван хүнтэй хамтран эзэмшдэг/

-"Номгон буудай" ХХК /Л.Чинбат нь Х.Бямбажав, Г.Ариунболд, Ш.Норовсамбуу нартай хамтран эзэмшдэг/

OPENDATA буюу нээлттэй өгөгдлийн сангаас Л.Чинбатын эзэмшдэг болон хамаарал бүхий компаниудын мэдээллийг харах боломжтой.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин3 хоног өмнө

    Шуналтангууд авахыг л бодно, харин иргэддээ хүртээмжтэй байх үүднээс төр тэр үед нь хяналт тавихгүй юу хийж байв. Мэлээж хахууль байгаа болоод л нүдээ аньсан биз

  • Э
    Энэ хүн яахав дээ3 хоног өмнө

    Манай төр эрх баригчидтай мэдээлэл тэй ойр хамсдаг болохоор тэр биз манай нийгэмийн дүр төрх

  • З
    Зочин3 хоног өмнө

    Энэ хүн бусдаас дутуу авах ёстой биш биз дээ. Бодвол хийсэн юмаа ном журмаар нь тушаагаад л авсан байх. Худлаа баримт бүрдүүлж луйвар хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хийгээд бусдын адил мэдүүлээд авсан бол тэр хэмжээгээр олгох нь зүйин асуудал биш үү. Их л ажилсаг хүн шиг бдаг юм даа

  • З
    Зочин3 хоног өмнө

    ЭРэл Эрдэнэбат, Гацуурт Чинбат, Буян Жагай, MCS Оджаргал, сахал Эрдэнэбилэг, Голомт Баясгалан, 5Богд Баатарсайхан гээд баахан луйварчид өөрсдийг баян гэдэг ч хачир дээрээ улсаас элдэв сангаар хулгай хийсэн, тендер авилгалаар авдаг, ард иргэдийг өндөр хүүгтэй зээлээр шулдаг хүмүүс шүү дээ. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр баяжсан юм байхгүй.

  • З
    Зочин3 хоног өмнө

    хүүхэд шуухадаасаа ичдэггүйм байх даа энэшуналын тип өвгөн үхэхдээ энэ их мөнгөө хөанаө чихэж авч явах юм бол доо

  • З
    Зочин3 хоног өмнө

    Чинбат хэдэн компаниар урамшуулал авах нь хамаагүй нийлүүлсэн будааг нь хар, чинбатаас өөр өөр 40 авдаг хүн байхгүы

  • И
    И3 хоног өмнө

    Энэ хулгайч Чинбатын олон жил, олон сангаас хөнгөлттэй зээл, урамшуулал авдгийг зөндөө л ярьдаг байсан хирнээ хавтгай Номинг сайд болгоол долигноод яваа биздээ. Тэхээр мль аль талдаа том авилгал байгаа нь тодорхой байсаар байхад манай хуулийн байгууллагууд хараад л, доромжлуулаад л явсаар, хөөрхий ???

    • З
      Зочин3 хоног өмнө

      Чинбатын будаагаар хийсэн гурилыг бүү ид

  • З
    Зочин4 хоног өмнө

    Сайд болгох болгондоо 5 тэрбумыг өгдөг. Тэр мөнгийг хэн авдаг вэ. Энэ хулгайчыг буудан алах хэрэгтэй

  • З
    Зочин4 хоног өмнө

    энэ новшийг буудаж алах хэрэштэй

  • З
    Зочин4 хоног өмнө

    соёлын сайд билүү хар хүүхэн энэ мөнгөөр л туйлж сайд болж л дээ