Э.Болормаа: Манай ах нар цагаа тулахаар аймхай, амиа хичээсэн учраас эрх мэдлээ алдахгүйн төлөө ямар ч дүрд хувирч тоглож чаддаг юм билээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 36 сек
70
legacy:bolormaa gishuun zaluu/bolozhmyy4.jpg

Шатахууны тасалдал, үнийн өсөлтийн асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Нийгмийн шударга ёс алдагдсан нь бензиний оочер дээр хүртэл харагдаж байна.

Энэ талон гэдэг нь кастын систем үүссэний нэг шинж тэмдэг л дээ. Талоноор төрийн дарга нар бензин авч байгаа, том компанийн нөхдүүд бензинээ авч байгаа. За тэгээд дундах нугалаанаас нь шагийн бензин литр нь 8,000–10,000 төгрөг болсон байна. Талоноор оочергүй, банкаа дүүртэл нь бензин авна.

Тэд нялх хүүхдүүдээ машиндаа суулгаад, куртка давхарлаад, машинаа нормалдаж ч чадахгүй унтраагаад оочерлож байгаа хүмүүсийг ойлгодоггүй. Ойлгох ч үгүй. Зэрлэг капиталист сайдтай юм чинь. Үйлчилдэг улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг нь явж байхад бусад асуудал түй ч хамаагүй байх (MCS өнгөрсөн долоо хоногт хамгийн ихээр хүссэн эрчим хүчний төслөө аваад Монголын эрчим хүчний бодлогыг урд хөршдөө зарчихсан).

Гадаад ертөнц дэх хүнд нөхцөл байдлыг иргэд ойлгож байгаа. Хилийн цаадах нөхцөл байдал Г.Дамдиннямаас ч өмнө хүнд байсан, өмнөх сайд нар учрыг нь олоод болдог байсан. Арай ч хагас жил иргэдээ бензинд оочерлуулж зовоогоогүй юм сан.

Тэгээд хилээр орж ирсэн бензинээ яаж олгох дээр төрийн бодлого байдаггүй юм уу? Ийм хэмжээний нөөц байгаа учир ийм хязгаарлалттай байна гээд зохион байгуулалт хий л дээ. Нийт хэрэглээний 50-80 хувьтай тэнцэх хэмжээний бензин орж ирж байгаа юм бол тус бүрд нь түгээлтийн бодлого байх ёстой биз дээ. Яагаад бензин байсаар байхад олголт хийхгүй байгаа юм бэ. Эсхүл хар зах үүсгэж, хүчтэй, мөнгөтэй нь л бензин авдаг байх нь төрийн бодлого юм уу. Олголтын зарчим, дүрэм гэдэг чинь өөрөө төрийн бодлого шүү дээ.

Монгол Ардын Нам уг нь социал демократ, зүүний үзэлтэй нам. Онолын хувьд нийгмийн баялгийг илүү хүртээмжтэй, шударга хуваарилна гэдэгт нь итгэж энэ намд орсон. Даан ч чадахгүй байна. Үнэндээ АН, МАН хоёрт үзэл суртлын ялгаа байдаггүй, зүгээр эрх мэдлийн л ялгаа байна.

Манай ах нар бол хамгийн зэрлэг капиталист нөхдүүд гэдгийг ойроос харж, мэдэрч байна. Хэцүү үед өсөж хүмүүжсэн болоод ч тэр юм уу, өлөн, амиа хичээсэн, мөнгө шүтдэг хүмүүс байх юм. Ихэнх нь Монголын топ баячууд, бизнесээ хамгаалах гэж улс төрд байхаас өөр аргагүй юм шиг байгаа юм. Тэрнээс биш нүдэн дээр “ард түмний төлөө” гэж амнаас нь худал үгс үсчихийг нь харахад өрөвдмөөр ч юм шиг, зэвүү хүрмээр ч юм шиг.

Гэхдээ нэг нууц задлахад, манай ах нар цагаа тулахаар аймхай, амиа хичээсэн учир эрх мэдлээ алдахгүйн төлөө ямар ч дүрд хувирч тоглож чаддаг юм билээ. Титаник кинон дээр эмэгтэйчүүд, хүүхдүүдийг аврах завинд суулгана гэхэд танихгүй хүүхэд барьж аваад цагдаа/даргыг нь тархидаж, амиа аваад гардаг баян нөхөр байдаг даа. Яг л тэр л дээ, ер нь бол.

Сайд дарга нар минь ээ, ах нар минь ээ, ганц л юм хүсье. Энэ үнийн өсөлт, бензин түгээлт хоёроо л шийдчих л дээ. Олон долоон юм сэдэж, санаачлаад байлгүй, энэ хоёроо л бариад авчих, ард нь гарчих. Тэгвэл та нарын ПР-ыг чинь үнэгүй хийгээд өгье, хүссэнээр чинь рийл хийж магтаж өгье" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэцгээ2 хоног өмнө

    Сайхан хэллээ

  • И
    И6 хоног өмнө

    Аймхай бишээ, агуа шуналтай, ичих булчирхайгаа зараад идчихсэн л хүмүүс дээ

  • З
    Зочин6 хоног өмнө

    Ганц үнэнг хэлждээ энэ пэтка

  • Х
    хүннү6 хоног өмнө

    Бодит байдлыг үнэн хэллээ. Монгол улсад эзэн алга. Байгаа хэд нь Үндэсний нэр зүүсэн ард иргэдээ шулж баяждаг том том компаний БЭТ- үүд болсон. ШТС-д шатхуун байна. Харамсалтай нь дахин үнээ өсгөх гэж нөөцлөөд зарахгүй байна. Нэг жишээ хэлэе. Багануурт 10 гаран ШТС байна. Түүнээс ганцхан Сод Монгол ХХК энгийн А92-г 3060₮-өөр өгч байсан. Петровист чиргүүлтэй цистерээр бензин буусан боловч 60 машинд өгөөд “дууссан” гээд өгсөнгүй. Бусд нь таг. Гэтэл төв агуулхаас бензин ачуулах гэхэд бүгд “манай сав дүүрэн” гээд авахгүй байна гэсэн яриа байна. Үнийн хувьд энгийн А92 Багануурт 3060₮(СодМ), Жаргалтхаанд 3200₮(ТЭС), Өмнөдэлгэрт 4000₮(МТ), 4000₮(ЖАСТ), Батширээтэд4750₮(МТ) гэж байна.

  • З
    Зочин6 хоног өмнө

    Хэцүү үед өсөж хүмүүжсэн өсөхийн өлөн, амиа хичээсэн, шуналтай мөнгө шүтдэг хүмүүс үнэн шүү. Шашин шүтлэггүй яана даа яана

  • З
    Зочин6 хоног өмнө

    Энэ ховдын вгай өөрөө төр барилцаж байгаа бишүү ,ховдынхан хүн муутай,шилрүү хутаглана

    • З
      Зочин6 хоног өмнө

      хутаглана ч гэх шиг. Зөв бичгийн дүрэм мэдэхгүй ,гуу жалгын үзэл бодолтойгоо зууралдсан дебиль.