Л.Мөнхбаясгалан: Би сайд юм уу, Г.Дамдинням та сайд юм уу. Чадахгүй бол ажлаа өг

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 16 сек
120
legacy:munkhbayasgalan gishuun/619078646_871317952196757_1578086333389626954_n.jpg

Сүүлийн өдрүүдэд шатахууны тасалдал дахин үүссэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Ард түмнээ шатахуунд хонон өнжин дугаарлуулж, үнэтэйг нь шахсаныхаа төлөө Г.Дамдинням байтугай, ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ зайлах хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлсэн. Харин түүний илэрхийлсэн эл байр суурьтай холбоотойгоор АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өчигдөр орой "Арай ч ингэж "Үнэтэйг нь шахаж байна" гэж гүтгэж болохгүй л дээ. Л.Мөнхбаясгалан гишүүн та манай яамныхантай цуг импортлогч компаниудын агуулахад очиж, хил, гаалийн тоон мэдээг тулган үзэж хамтран ажиллахыг урьж байна" гэсэн юм.

Тэгвэл үүний хариуд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Г.Дамдинням сайд намайг импортлогч байгууллагуудаар явж шатахуун нөөцлөх сав байгаа эсэхийг газар дээр нь очиж хамтарч ажиллана уу гэжээ. Ингэхэд би сайд юм уу, Г.Дамдинням та өөрөө сайд юм уу. Чадна гэж энэ ажлыг авсан. Би бол УИХ-ын гишүүн. Та бол гүйцэтгэх засаглалд ажиллаж буй сайд хүн. Засгийн газар УИХ-д ажлаа хариуцдаг, тангараг өргөдөг байгууллага. 7,8,9 саруудад өөрийг чинь, Засгийн газрыг хэр ажиллаж байгааг харж бас тэвчээртэй хүлээлээ. Өөр рүү чинь болон ЗГ руу дайрч давшлаагүй. Харин одоо цөхөрч туйлдаж байгаа иргэдээ хараад тэвчээр дууслаа. УИХ Засгийн газартай хариуцлага тооцож болдог. Энэ бол огцруулалт. Бас чиглэл өгч ажиллаж болно. Аль өнгөрсөн жил би Газрын тосны үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа чиглэлээ өгчихсөн. Одоо шаардаж шахаж болохгүй бол огцруулах хүртэл ажиллана. Дахин хэлье. Ажлаа хий. Бүү худлаа ярь. Ам чинь зөрөөд байна, ажил чинь нойл байна. Чадахгүй бол ажлаа ө. Гүйцээ" гэв.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 хоног өмнө

    Зүгээр л ажлаа хий. Амласан зүйлээ хэл хий. Мөнхбаясгалан ойлгосон уу? Хэн нэгэндээ хэрэлдэх цаг байгаа юм бол. Наад хэрэлдэх гэж байгаа цагаа ард түмэндээ л зарцуул. Элий балай зүйл ярихын оронд Ажлаа хий. Мөнхбаясгалан.

  • З
    Зочин5 хоног өмнө

    Агаарын бохирдлоос бага ч гэсэн бууруулна гэвэл үнэтэй, чанартай шатхуун авчрах нь зүйтэй. Тэгээд ч шатахууныхаа үнэд зохицоод хүн амьдрах аргаа олно. Ард түмний нэр барьж улс төр хийдгээ болих хэрэгтэй

  • И
    Иргэн5 хоног өмнө

    Энэ эрлийз авгайгаас болж АН-н нэр хүнд мөн их унаж байна даа.Бодож ярихгүй юм, хэрүүл үүсгэхийн орон гарц гаргалгаа ярьдаг ч болоосой доо

  • З
    Зочин5 хоног өмнө

    АН Украйн аас бензинээ аваад ирээч

  • З
    Зочин5 хоног өмнө

    засс хуцаад бай .Дамдин ням газар ухаад бензин олох уу сугаа ухаад гаргах уу. асуудлыг уг суурь шалтгаан руу нь өнгийгөөч худлаа Дамдиннямруу дайраад яах вэ дээ давагдашгүй хүчин зүйл нөлөөн дор ажиллаж байгаа

  • О
    Оюунбаяр5 хоног өмнө

    За Мөнхбаясгалан чи тэр хасагуудад гүйж очиж долигоноод байсан.тэр Аубакиртаа л хэл

  • З
    Зочин5 хоног өмнө

    Попорч ярих бодит байдал хоёр тэс ондоо зүйл.

  • З
    зочин6 хоног өмнө

    сэтгүүлч ьа нар анэ шүүмжилдэг энэ мэтийн хүмүүсээс хэрэв та сайд байсан бол яах вэ гэж асуугаач ийм

  • З
    Зочин6 хоног өмнө

    Хэл амаа билүүдсэн, онц чадах юмгүй. Үргэлж гомдоллож, өө хайж, ул шагайж явдаг ийм хүмүүс нийгэмд их хортой юмаа. Одоо ийм хшмүүсийг харахаар л ой гутаад бх юм.

    • З
      Зочин5 хоног өмнө

      Хамгийн ой гутам авгай, нара ч энэний дэргэд "ариун", женкогийн гар хөл, ард түмний нэр барьсан эвгүй авгай ёстой худ гар

  • И
    Иргэн6 хоног өмнө

    Энэ шиншлэгч дэвсгэр авгай хорвоог хов живээр яана даа яаж туулна даа хөөрхий

  • З
    Зочин6 хоног өмнө

    Энэ эмэгтэй эрүүл үү.