УДШ: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарт холбогдох Хөгжлийн банкны хэргийг нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлууллаа

 Хууль эрх зүй
AriunjargalУнших: 1 мин
20
legacy:Altanhuyag gishuun/278959116_725415331801425_1181712872716155411_n.jpg

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой, 42 хүн, гурван хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 29-нд хянан хэлэлцэв.

Тус хэргийг шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид, мөн иргэний хариуцагч хуулийн этгээдүүдийн төлөөлөл, өмгөөлөгчдөөс гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. Тухайлбал, Д.Даваасамбуу, Н.Мөнхбат, Н.Алтанхуяг, Б.Мөнхтөр, Д.Бат-Очир, Ц.Баатарбилэг, Г.Батдорж, Б.Махбал, Б.Шинэбаатар, Г.Байгалмаа, П.Мягмардорж, М.Баярмагнай, Н.Баярчимэг, Г.Галсанням, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн зэрэг шүүгдэгч болон холбогдох өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хуралдаанаар авч хэлэлцжээ.

Мөн “НВЦ” ХХК, “Кью Эс Си” ХХК, “Энержи ресурс” ХХК-тай холбоотой гомдол, байр суурийг хянан хэлэлцсэн байна. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэргийг нэмэлтээр судлах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцүүлгийг хойшлуулж шийдвэрлэлээ.