“УИХ-ыг тараана гэдэг яриа байж болохгүй. Энэ бол зохимжгүй зүйл“
Улс төр
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10

Өнгөрөгч өдрүүдэд үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэр бүхий гишүүдийн зүгээс УИХ-ыг тараах агуулгыг хөндөж эхэлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор нийгэмд олон талын байр суурь хөвөрч буй. Тэгвэл эл асуудалд УИХ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "УИХ-ыг тараана гэдэг яриа байж болохгүй. Энэ бол зохимжгүй зүйл. Түр зуурын үл ойлголцол байгаа болохоос төрийн хямрал болсон зүйл байхгүй" гэлээ.



