Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
250

Туулын хурдны зам болон Тойрог нэг, хоёрдугаар зам төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг эхнэрийнхээ компанийн дансаар дамжуулан 6.6 тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн. Улмаар түүнийг цагдан хорьж байсан ч сарын өмнө суллаж, хилийн хориг тавиад байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дэх заалт буюу "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа раз урвуулан ашиглах" үндэслэлээр яллагдагчаар татсан байна.



