Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно

МУ-ын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шуурхай штабаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 ШТС-д 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахууныг түгээсэн байна. Мөн Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн нөөц байгаа. Энэ сард ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээ 18 000 тонн шатахуун авах дутуу байна. БНХАУ-аас 8000 тонн захиалж авсан бөгөөд одоогоор Замын-Үүдэд шилжүүлэг хийж буй. ОХУ-аас ачигдаж буй бензиний хэмжээ зарим өдөр багассан учир нөөц хангалттай өсөхгүй асуудал байсан. Бид албаныхантай холбогдож шатахууны ачилтыг хийх хүсэлт өгсөн болохоор энгийн үеэс хоёр дахин их хэмжээний бензин ачсан вагонууд хилийн чанадаас ирж буй тул ирэх өдрүүдэд бензин хэвийн болж эхэлнэ" гэв.



