Л.Энх-Амгалан уучлал гуйхгүй бол огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад дахин тавина гэв
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
70

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангаас цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тодруулбал, өнгөрсөн лхагва гарагт МАН-ын "30-ийн талын" гэх гишүүд Ерөнхий сайд Н.Учралтай уулзсан тухай бид өмнө нь мэдээлсэн.
Д.Амарбаясгалан хэлэхдээ "Л.Энх-Амгалан уучлал гуйхгүй гэж байгаа бол огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад дахин тавина. Л.Энх-Амгалан тэргүүтэй сайд нар нь ЗГ-аа тогтворгүй байлгах нөхцлийг зориудаар үүсгээд, түүнийгээ “30-ийнхан”-д хаяглаад байна" гэлээ.



