Д.Амарбаясгалан: Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар зардлыг нягталсаныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулах ёсгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин 49 сек
90
legacy:amarbayasgalan gishuun/ab202609.png

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Засгийн газар нь Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж, төрийн бодлого, төсөв, зарцуулалттай холбоотой үйл ажиллагаагаа парламент болон ард түмэнд ил тод, бүрэн тайлагнах үүрэгтэй.

Засгийн газар ахмадын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх санал оруулж ирсэн нь зөв, түүнийг дэмжиж байна. Гэхдээ төсвийн бусад зарцуулалтыг тодорхой бус, задгай, ойлгомжгүй төлөвлөж, “төсвийн хулгай” хийхийг Улсын Их Хурлын гишүүд хүлээн зөвшөөрөхгүй.

Засгийн газрын “бялдууч сайд”-ын балгаар төсвийн асуудлаар асуулт асуусан, тодруулга шаардсан, зардлыг нягталсаныхаа төлөө гишүүд гүтгүүлж, доромжлуулж, улс төрийн дарамтад орж, парламентын зүй ёсны хяналтыг улс төрийн сөргөлдөөн болгон хувиргаж байгаа нь нэг сайд, хэдэн гишүүний хоорондын маргаан биш.

Төсөв, төсвийн тодотгол шиг улс орны амьдралд шууд нөлөөлөх том асуудлыг жижиг маргаан, зохиомол шуугианаар халхалж болохгүй. Тийм ч учраас Улсын Их Хурлын гишүүд “сайхан үгээр” халхавч хийж оруулж ирсэн төсвийн тодотголыг бүхэлд нь нягталж, үндэслэлгүй, үр ашиггүй, давхардсан болон тодорхой бус зардлыг засаж залруулахын төлөө хатуу зогсоно. Энэ бол бидний үүрэг. Гэтэл үүнд Засгийн газар саад болж байна. Үүнийг бид таслан зогсоох ёстой.

Улсын Их Хурлын дарга парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахад, гишүүд хуульд заасан бүрэн эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, төсвийн тодотголыг бодит мэдээлэл, тооцоо, нотолгоонд үндэслэн хэлэлцэх, сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарах ёстой.

Сайхан үгээр төсвийг батлуулах биш, сайтар нягталж байж ард түмний, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах ёстой. Өнөөдөр ардчилал, эрх чөлөө, парламентат ёсыг хэн үнэт зүйл гэж хамгаалдаг, хэн эрх мэдэлд хүрэх шат болгон ашигладаг вэ гэдэг нь “ус, тосоороо” ялгарч байна.

Ардчилал бол эрх баригчдад хэрэгтэй үедээ ярьдаг чимэг үг биш. Парламент бол Засгийн газрын шийдвэрийг үг дуугүй тамгалдаг газар биш. Хариуцлага нэхэх нь төр үймүүлэх явдал биш.

Өмнөх үеийнхний маань эрх чөлөө, олон ургалч үзэл, парламентат ёсны төлөө тэмцэж, бидэнд өвлүүлж ирсэн үнэт зүйлийг өнөөдөр хэн нэгний албан тушаал, хэсэг бүлэг нөхдийн эрх ашгийн өмнө золиослох эрх хэнд ч байхгүй.

Албан тушаал, эрх ямба түр зуурынх. Харин парламентат ёс, ардчилал, Монгол төрийн дархлаа мөнх орших учиртай" гэжээ.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин9 хоног өмнө

    Хаха өлөн баялдуууч долооогч пялдагуудл дээш гардаг үедэээ

  • З
    Зочин9 хоног өмнө

    Өөрөө бас бялдууч царайлж явснаа мэднэ биз дээ. Олон хүн л мэдэж байгаа шүү.

  • И
    Иргэн9 хоног өмнө

    Энэ гөлгөр хувхай царайт Оюунэрдэнэ, Амарсайхантайгаа далд ороосой

  • З
    Зочин9 хоног өмнө

    Чи болон танай данх бол жинхэнэ гамшиг 10 аймгийн цах станцаа бмрихгүй яасан юм. Та нар мөнгийг нь идчихсэн биз дээ. Тэгээд одоо жнэ цаг үед гарч ирж гай болоод зайлаарай чи.

  • З
    Зочин9 хоног өмнө

    Данх та 2 бүхэл бүтэн 5 жил засаг барьж хагартал баяжчихаад. Хамаг салбараа уналтанд оруулсан шүү. Дэхийн шившиг болгож дууссан. Байх хугацаандаа хийхгүй яасан юм бэ.

  • З
    Зочин9 хоног өмнө

    Улс ороо бод хулгайчаа

  • З
    Зочин10 хоног өмнө

    ene gulug oiriin udur garj irj medegdel hgd bdg bolj!! ene shorond bh yostoi yaltan yugaa hutsaad bga vee

  • З
    Зочин10 хоног өмнө

    ХЗС АСАН АМАРСАЙХАН АТГ -Т АЖИЛЛАЖ БАЙСАН НЭГ НӨХРИЙГ ЦЕГ ДЭД ДАРГА БОЛГООД 1 САРЫН ДАРАА ГЕНАРАЛ ЦОЛ, ДЦШ-Т ЦЭРГИЙН АЛБА ХААГЧЫН ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН БОЛОН МЭСЭЭР ГЭМТ ХЭРЭГ ГАРХАД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ШТБАЫН ДАРЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ГЕНЕРАЛЬ ЦОЛ, ШШБЕГ ДАРГАД ГЕНЕРАЛЬ ЦОЛ, ЦЕГ ДАРГАД ГАВЬЯА ХУУЛЬЧ ЦОЛ ОЛГОХ ТОДОРХОЙЛОЛТ ХИЙЖ ГЕНЕРАЛЬ ЦОЛ БОЛОН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛ ОЛГУУЛСАН НЬ ШУДАРГА ЁС УУ? ЭНЭ НӨХДӨД ОЛГОСОН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛЫГ ХЭЗЭЭ ХУРААН АВАХ САНАЛ ХҮРГҮҮЛЭХ ВЭ? НЭГ ЦЕГ ДЭД ДАРГА БОЛЖ ГЕНЕРАЛЬ ЦОЛ ХҮРТСЭН НӨХӨРИЙГ ЛАВ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ. ГЭХМЭТ ХЭРЭГ УДАА ДАРАА ГАРГАСАН ДЦ-Н ШТАБЫН ДАРГАА ХЭЗЭЭ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХ ВЭ? ДЦ-Н ШТАБЫН ӨМНӨХ ДАРГА ЧИНЬ АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦСАН ГЭЖ АЖЛЫН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭН ЧӨЛӨӨЛСӨН ГЭТЭЛ ШИНЭ ДЦ-Н ШТАБЫН ДАРГЫН ҮЕД 2 УДАА ГЭМТ ХЭРЭГ ГАРХАД ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГОХООР ТОДОРОЙЛОН ОЛГУУЛСАН ШУДАРГА ЁС УУ? МУ-Н ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛГОСОН ЦОЛОО ХЭЗЭЭ ХУРААН АВАХ ВЭ?