Жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг прокурор руу буцааж, шинжилгээний баг дахин томилох санал гаргалаа

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
40
legacy:Aluungua/untitled90.jpg

2024 онд болсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой ослын жолооч Ч.Ренцэндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр БЗ, СБ, ЧД-н Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр болж байна.

"Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин тус компанийн жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Шүүх хурлын үеэр Ч.Ренцэндоржийн өмгөөлөгч прокурорын саналыг буцааж, хэргийн дүгнэлтийг шинжилгээний баг дахин томилж дахин гаргах санал дэвшүүллээ. Учир нь прокуророос Ч.Ренцэндоржийг газ алдах үед 100, 200 метрийн зайд анхааруулах тэмдэг тавиагүй гэх дүгнэлт бодит байдалд нийцэхгүй. Мөн галын шалтгааныг жолоочийн буруугаас эсвэл гаднын нөлөөтэй эсэхийг яг тогтоогүй тул иргэнийг шүүх нь учир дутагдалтай гэж үзэв.

Ташрамд дурдахад, 2024 онд Дүнжингарав худалдааны төвд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч 7 хүн нас барж, 36 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 ААН байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон билээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • B
    Basca Feiza10 хоног өмнө

    сайн байцгаана уу. Энэ жолоочийн "буруу БИШ", ЭСРЭГЭЭРЭЭ, ПАТРОЛЫН БУРУУ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ЭНЭ ИХ ГАЙ ГАРЗ ХОХИРОЛ ҮҮССЭН. МӨН, МАНАЙ МОНГОЛЫН ТЭЭВРИЙН ЗАМУУДАД ЗАМЫН ХАЖУУГААР БАЙРЛУУЛСАН БАЙХ ЁСТОЙ ТЭМДЭГТҮҮД *БАЙХГҮЙ* ГЭЭД ДУУГАРАХАД, "ЭНДҮҮ~ТАШАА БОЛОХГҮЙ" БӨГӨӨД "ЗАМЫН ХАЖУУГААР ЗААВАЛ БИЙ БУЙ БАЙХ ЁСТОЙ ТЭМДЭГТҮҮД" *БАЙХГҮЙ ШАХАМ ЦААШАА*, "БИЙ БУЙ БАЙГАА ХЭД НЬ: 1. ЗАМЫН МӨРӨӨСӨӨ ХЭДЭН МЕТРИЙН ЗАЙД БАЙРЛАДАГ ЁСТОЙ; 2. "ЗАМЫН ХАЖУУГААРХ ТЭМДЭГТҮҮД" ЯМАР ХЭМЖЭЭТЭЙ ХИЙГДСЭН БИЙ БУЙ БАЙХ ЁСТОЙ БУЮУ: 1.МАШИНАА ЖОЛООДООД; 2. ЗАЛУУРЫНХАА АРД СУУЖ ЖОЛООЧ ЯМАР Ч СААДГҮЙГЭЭР, ТОТГОРГҮЙГЭЭР СУУДЛААСАА ТОД ТОМРУУН ХАРАГДАХ ҮЗЭГДЭХ ГЭСЭН ХЭМЖЭЭСИЙН СТАНДАРТ Ч БАЙХГҮЙ, *ХАЧИН ХАЧИН ХЭДХЭЭН ШИРХЭГ ЗҮЙЛҮҮД* БИЙ БУЙ БАЙЖ БАЙДАГ. 1. ЗАМ; 2. ЗАМ ДЭЭРХ ТЭМДЭГЛЭГЭЭНҮҮД; 3. ЗАМЫН ХАЖУУГААРХ ТЭМДЭГТҮҮД; ЧУХАМ ХЭМДЭЭ~ХЭМНЭЛДЭЭ~ХЭМЖЭЭНДЭЭ ХҮРЧ ХИЙГДСЭН; БАРЬЖ БАЙГУУЛСАН АВААС ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ОСОЛ; АВААР; ОНХОЛДОЛТ; МӨРГӨЛДӨӨН; ЭРС БАГА БИЙ БУЙ БАЙДАГ ГЭЖ.

  • З
    Зочин11 хоног өмнө

    Зам тавьж өгөлгүй дэлбэлсэн жийптэй амьсгаагийн буруу шүү дээ

  • И
    И11 хоног өмнө

    Патролын буруушдээ,

  • З
    Зочин11 хоног өмнө

    Машиныг нь мөргөж газ алдуулсан этгээд нь АН-ын Залуучуудынх нь дарга болчихсон шдээ.