“Дашваанжил“-ийн жолооч ганцаараа шүүгдэх Дүнжингаравын уулзварын дэлбэрэлтийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

 Хууль эрх зүй
AriunjargalУнших: 1 мин
30
legacy:2026/01/121.jpg

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 11.00 цагт болно.

“Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан “Жанжин клуб”-ын байранд болох юм байна.

Хэргийг сануулбал, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл “Патрол” загварын автомашинтай мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт гарсан. Уг ослын улмаас долоон хүний амь нас эрсдэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.

Тэгвэл тус хэлэлцүүлгээр "Дашваанжил"-ийн жолооч ганцаараа шүүгдэхээр болжээ.

Хоёр жилийн өмнөх тус дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн амь насаа алдаж, 20 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Онцгой байдлын албаны гурван алба хаагч болон эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас барсан дөрвөн энгийн иргэн байна. Хохирсон иргэдийн ар гэр болон оршин суугчид төр засаг болон буруутай компаниас хариуцлага, уучлал, нөхөн төлбөр нэхэмжлэн тэмцсээр байгаа юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    И9 хоног өмнө

    Эргэж байгаа машины дотор талаар чихэж ачаанд гэмтэл учруулсан албаны патролын жолооч буруутай. Түмэн амьтан гэрчлэнэ!!!

  • У
    Уншигч10 хоног өмнө

    Патролын жолооч хэн байв аа! Тэр жолооч газ тээвэрлэдэг машины хажуугаар дайраагүй бол энэ осол гарахгүй байсан. Патрол машин албаны дугаартай байсан! Бас гал яг хаанаас үүсэв гэдэг нь бичлэг дээр тодорхой байсан шүү дээ?! Ганцхан хүнд бүх бурууг ьохоод өнгөрч боломгүй л санхгдах юм!!!

    • М
      Монгол9 хоног өмнө

      Юу хуцаад бгаан эргэдэг эгнээгээрээ явж байгаа машиныг харин энэ өвгөн машинаа бариад тэр чигтээ дүнжингараваас цаашаа гарсан бол олон хүн амьд үлдэх бсан