21 дүгээр хорооллоос Геологийн төв лаборатори хүртэлх замын баруун урсгалыг өнөөдөр хаана

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2025/08/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy1.jpg

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын “Мираж” үйлчилгээний төвөөс Геологийн төв лаборатори хүртэлх авто замын баруун урсгалын хөдөлгөөнийг өнөөдөр түр хааж, зам засварын ажил хийхээр болжээ.

Тодруулбал, тус чиглэлийн замд цэвэрлэгээ хийж, өнгө асфальт бетон хучилт хийх бөгөөд 23:00 цагт хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Тус замын зүүн урсгалын асфальт бетон хучилтыг есдүгээр сарын 23-нд хийсэн бол өнөөдөр баруун урсгалд үргэлжлүүлэн хийх аж.

Засварын ажлыг өчигдөр хийхээр төлөвлөж байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдөр болгож хойшлуулсан байна.

legacy:2026/09/ariunjargal/i0l048_819340924_122189064062888574_1076856668637095363_n_x974.jpg