С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 2 сек
80
legacy:22255587/NewFolder 1/IMG_3092.jpeg

С.Молор-Эрдэнийг цагдан хорих арга хэмжээг 30 хоногоор сунгажээ. Тодруулбал, Тодруулбал, тэднийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ дагуу ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг саатуулсан байдаг.

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай санал ирүүлснийг, шүүх хүлээн авч 2026 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын танилцуулсан 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 6 хуудас хүсэлт, 8 хуудас баримтыг талуудад танилцуулан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн ба, яллагдагч С.М-ын хувийн байдал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа зэргийг үндэслэж яллагдагч С.М-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 дүгээр хугацааг 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дэл11 хоног өмнө

    Болиочээ үзэл бодол өөр байна гээд л барьж хориод байвал муу хэлээд байдаг коммунистуудаас юугаараа ялгарах юм вэ

  • З
    Зочин11 хоног өмнө

    Шууд цаазал

  • З
    Зочин11 хоног өмнө

    Эх ороыхоо төлөө тэмцсэн 3 хүнийг хориоод бгаа юм чинь Монгол улс үндэстэнг Өвөг дээдсээр нь гутаан доромжилсон этгээдийг бүр насаар нь хорих ч багадана шүү Монгол Улс үндэстэнийг хагалан бутаргах гэсэн хорон санаа санаатанг яав ч зүгээр сул орхиж болохгүй шүү тэр чинь чимээгүй эрдэмтэн царайлсан хорон муу чөтгөрийн үйл ажилгааг явуулаж байсан бна шүү монголчуудад сануулга өгч бна шүүиймэрхүү хүмүүс мөөг шиг гарч ирж бгаг мэдүүлээдл бна даа хуулийн заалт бга бол шийтгэл хүлээлгэ эр орны төлөө дугарсан хүүхэнүүдээ хориж болоод бдг одоо яахыг ххрьяа шүүгч нар минь мундаг барьлаа хорилоо гэдэг дараа нь сулалдаг мөнгөнд хууртаад бна уу л гэж хардаж бга шүү арай юм ч их хийж болохгүй жудагтай байлдаа

  • З
    Зочин11 хоног өмнө

    Урт хэл хүзүү орооноо гэж энэ дээ

  • З
    Зочин11 хоног өмнө

    Зөв хө

  • Э
    Эх оронч монгол11 хоног өмнө

    Болж!!!!

  • G
    Gal11 хоног өмнө

    Тэнэг новш

  • З
    Зочин11 хоног өмнө

    bolj muu novshiig