ЗГ: Хууль зүйн сайдаас нэр орж ирсэний дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилно

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар П.Оростогоог томилсон гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХХ-ээс тодруулахад “Томилгоо хийгдээгүй. Хууль зүйн сайд Г.Тэмүүлэнгээс нэр орж ирсэний дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг томилно” гэв
Тус яамны өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ЗГХЭГ-ын дэд дарга мөн СЕХ-ны даргаар томилогдсон тул уг албан тушаал суларсан.
Одоогоор ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Батбямба Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Тэгвэл шинэ Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад үндэслэн хуульд заасан журмын дагуу томилох юм.



