УИХ-ын чуулган өнөөдөр хуралдахгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
00
legacy:bathuu huulich/Chuulgan1.jpg

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт УИХ-ын ээлжит чуулган хуралддаг. Харин өнөөдөр /2026.09.24/ УИХ-ын чуулганы хуралдаан товгүй буюу хуралдахгүй. Харин маргааш 10:00 цагт хуралдах ба дараах асуудлуудыг авч хэлэлцэнэ. Үүнд:

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх /📄 Төслийн PDF

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /📄 Төслийн PDF

Улсын Их Хурлын асуулгын цаг