Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийнэ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин
10
legacy:2026/09/ikha.jpg

Ардчилсан намын “4/11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр \2026.08.27\ 11:00 цагт болно. Энэ удаагийн хурлаар төсвийн асуудлаар мэдээлэл хийх юм.

Дашрамд дурдахад, тус намын бүлгээс өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаас ирэх оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдлээр завсарлага авсан юм. Ингэхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг баримтлаагүй төсвийг боловсруулж оруулж ирсэн гэх шүүмжлэлийг ч дэвшүүлж буй.