Засгийн газар: “Гэрт ойрхон эмч“ “ойрхон эм“ бодлого хэрэгжүүлнэ

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин 49 сек
20
legacy:2026/09/delkhiynavarga/kPeDhQTgPh1P4Kf5cyu3.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын ивээл дор “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн түлхүүр-Сумын эрүүл мэндийн төв” үндэсний чуулган болж, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн 307 төв, сумын зургаан нэгдсэн эмнэлэгт 8560 эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна.

Үндэсний чуулганаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, чанар болон хөдөөд ажиллаж амьдарч буй эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, тогтвортой ажиллах нөхцөлийн талаар хэлэлцлээ.

legacy:2026/09/delkhiynavarga/viber_image_20260923_164352398.jpg

-Ерөнхий сайд Н.Учрал тус чуулганд оролцож, мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв-

Тэрбээр, сумын эрүүл мэндийн төвийг хөгжүүлж бэхжүүлэх нь эрүүл мэндийн тогтолцооны үндэс суурийг бататгах эрхэм зорилго юм. Анхан шатны тусламж, үйлчилгээ сайн байхын хэрээр монгол хүнээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл, зөв амьдрах ухаан, хэвшлийг дэлгэрүүлж чадна.

Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилгаар эрүүл мэндийн байгууллагын анхан шатны бүртгэлийн 274 төрлийн маягтыг 163 болгон цөөлсөн. Нийт маягтын тоо 41 хувиар багасгахаар ажиллаж байна. Эмч хүн алтан цагаа албаны цаасанд биш ард түмэндээ зориулах ёстой.

Эмч, сувилагч, мэргэжилтнүүдээ хөдөө, орон нутагт тогтвортой ажиллуулахын эх үндэс нь цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын орчин, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих цогц дэмжлэг юм. Анхан шатанд эмч, сувилагчийн зохистой харьцааг бүрдүүлэхэд анхаарна. Сувилагчдаа дэмжиж байж сувилахуйн тусламж хүндээ хүртээмжтэй байна гэлээ.

legacy:2026/09/delkhiynavarga/viber_image_20260923_164352398.jpg

Монгол Улсын Засгийн газар “Гэрт ойрхон эмч, ойрхон эм” бодлогыг сум, тосгонд хэрэгжүүлнэ. “Гэрт ойрхон эмч, гэрт ойрхон эм” бол иргэдийхээ цаг, мөнгийг хэмнэх, лавлагаа шатлалын эмнэлгүүдийнхээ ачаалал дарааллыг бууруулах шийдэл юм гэлээ.

legacy:2026/09/delkhiynavarga/viber_image_20260923_164354112.jpg

Орон даяар хүүхдийн эрт илрүүлэг, эмчилгээ тусламж үзүүлэх, эрүүл амьдрахуйн ухааныг эрт багаас нь суулган хэвшүүлэх ажил бэлтгэлээ базаагаад байна. Үр хүүхдийнхээ эрүүл саруул ирээдүйн төлөөх энэ үйлсэд сумын эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, эцэг эх, орон нутгийн удирдлага бүгд хичээн зүтгэнэ гэдэгт итгэж байна. Хүүхдийн эрүүл мэнд бол зөвхөн эмч, цагаан нөмрөгтнүүдийн үүрэг бус бүх салбар, томчууд, эцэг эхчүүд бидний хамтын үүрэг, хариуцлага гэдгийг Ерөнхий сайд онцлов.

Монгол Улсын Засгийн газар олон жилийн дуусдаггүй яриаг дуусгаж, үр дүн гаргахын төлөө ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэ замын зураг өнөөдөр, одоо, энэ танхимаас гарах учиртай” гэлээ.

legacy:2026/09/delkhiynavarga/viber_image_20260923_164354112.jpg legacy:2026/09/delkhiynavarga/viber_image_20260923_164351982.jpg
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин12 хоног өмнө

    Өчүүхэн сэтгэгч юм оюунэрдэнэ нямбаатар 2 бүх асуудлыг шийдэх 20 минутын хот гэдгийг санаачилсан шүү дээ үүнийг хийхэд л болох юмыг төөрөөд байх юм

  • Ц
    Цэвэлмаа13 хоног өмнө

    Өрхийн эмнэлэг ,сумын амнэлэгүүдэд.эмийн бус нөхөн сэргээх эмчилгээ физик эмчилгээ маш чухал байна өдрийн эмчилгээ чухал бүр шинэжилгээ эко сайн эмч нарыг бэлтгэх шаардлагатай байна шүү Ахмадын амрах газруудад уламжлалт эмчилгээ физик эмчилгээг больсон нь маш муу байна я Ахмадууд 7хоног зүгээр амрах биш бас нөхөн сэргээж амрах ёстой байна я70.0ын.амралтууд ямар ч сувилахуйн алга байна анхаарах хэрэгтэй Эмнэлгүүд эм тариагүй болсон байна