АН-ынхан “Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу“ сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ
Улс төр
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
20

УИХ-ын чуулганаар 14 хоног тутмын баасан гарагт УИХ-ын асуулгын цаг явагддаг билээ. Намрын чуулган эхэлснээс хойш анхны асуулгын цаг энэ баасан гарагийн 14.00 цагаас явагдах гэж байна.
Тодруулбал, АН-ын гишүүд "Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу" сэдвээр Ерөнхий сайдтай мэтгэлцэх аж. Мэтгэлцээнд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, С.Одонтуяа, С.Ганбаатар, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Баясгалан, Ц.Мөнхтуяа нар оролцож Ерөнхий сайдаас асуулт асуух юм.



