Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
10

Дуучин Н.Ундрал бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр энэ тухай "Олон жил хүсэн хүлээсэн мөч минь биеллээ олж, бие даасан анхны “Сайхан ч юм даа” тоглолтоо та бүхэндээ хүргэхээр ажилдаа орлоо.
Эх орон, ээж аав, хайр сэтгэл гээд хүний амьдралын бүх л гэрэл гэгээг дуулан та бүхэндээ хүргэж, одоо шалгалтаа өгөхөд бэлэн болжээ.
Н.Ундрал миний бие баг хамт олныхоо хамтаар бүхий л хүчээ дайчлан хичээж гайхалтай тоглолт хүргэх болно оо" хэмээн цахим хуудсаараа дамжуулан хуваалцсан байна.
"Сайхан ч юм даа" тоглолт ирэх аравдугаар сарын 17-нд 19.00 цагаас "АСА арена"-д болно.




