ОХУ-аас орж ирсэн түймрийг ЦУРАМД оруулжээ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/14-1.jpg

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Гун багийн “Бүсийн гол" гэдэг газарт ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн тухай дуудлагыг энэ сарын 15-ны19:45 цагт албаныхан авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Улаан-Уул сумын Мэргэжлийн ангийнхан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж энэ сарын 22-ны 11:00 цагт цурамд оруулж, 3 бүлэгт хуваагдан түймэрт өртсөн хэсгүүдийг унтрааж, цэвэрлэгээ хийн бүрэн унтраахаар ажиллаж буйг албаныхан мэдээллээ. Ташрамд дурдахад, тус түймэрт урьдчилсан байдлаар 80 га талбай шатсан талаар бид өчигдөр мэдээлсэн.