ШУУРХАЙ: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ийн талынхан өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайдтай уулзана
10

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өчигдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэх үедээ "Ерөнхий сайдтай уулзахаар явж байна. Л.Энх-Амгалан сайдад тодорхой хариуцлага тооцуулах асуудлыг ярина" гэж мэдэгдсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхий сайд Н.Учралтай уулзахаар болсон байна.
Уулзалтаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланг чөлөөлөхтэй холбоотой шаардлагыг тавихаар бэлдэж буй бөгөөд сайдын гаргасан үйлдлийг эсэргүүцэж буй талаараа Д.Амарбаясгалан өчигдрийн мэдэээллийнхээ үеэр дурдсан байдаг.



