Энэ хичээлийн жилийн улсын олимпиадын хуваарийг баталжээ

Нийгэм
Ariunjargal
Унших: 1 мин
00
legacy:2025/12/NewFolder/suragch.jpg

Улсын олимпиадын ерөнхий хороо энэ сарын 11-нд хуралдаж, 2026-2027 оны хичээлийн жилийн олимпиад зохион байгуулахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хурлаар өнгөрсөн хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон олон улсын олимпиадын үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид анхаарах асуудал, санал зөвлөмжийг хэлэлцсэн байна.

Мөн ирэх хичээлийн жилийн олимпиадын тов, хуваарийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс болон Боловсролын яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулан батлуулжээ.

Улсын олимпиадын зохион байгуулалтыг Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар баталсан журмын дагуу Ерөнхий хороо болон Дэд хороо хариуцан ажилладаг байна.