Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт болно
Хууль эрх зүйAriunjargalУнших: 1 мин
00

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны есдүгээр сарын 25-ны 11:00 цагт товлогдсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Жанжин клуб”-ын байранд болохоор болжээ.
Шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэх бөгөөд дээрх байршилд зохион байгуулагдахыг шүүхээс мэдээллээ.



