ЗГ: Монгол Улсаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн явцыг хэлэлцэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
00
legacy:UchraliinZASAG/0812.png

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, зөвшөөрөл, мэдэгдлийг хүргүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөх журам”/

-Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл /“Төрийн өмчийн радио, телевизийн газрын сүлжээгээр орон даяар болон тухайн орон нутагт нь дамжуулах радио, телевизийн тоог тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 233 дугаар тогтоол/

-Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

-Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл

-Улсын Их Хурлын гишүүн Ч.Анарын санаачлан боловсруулсан Кибер сөрөн тэсвэрлэх тухай хууль /Кибер аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

-“Нүүрс-пиролизын үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.