Цонжин болдог чиглэлд НИЙТИЙН ТЭЭВЭР явна

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин
00
legacy:Aluungua/818855651_1478495087442507_139680937836373540_n.jpg

Иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид "Тэнгэр плаза"-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна. Дээрх чиглэлийн өөрчлөлтийг энэ сарын 26-ны өдрөөс эхлүүлэх бөгөөд Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой аж. Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөж буйгаа албаныхан мэдээллээ.