Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
40
legacy:Temuulen gishuun/temu9.png

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлсөнтэй холбогдуулан түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилохоор болсон билээ. Тус саналыг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд түүний томилгоог танилцуулж, гишүүдийн асуултад хариулснаар шинэ сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангарагаа өргөлөө.

Г.Тэмүүлэн нь 2016 оноос хойш УИХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд энэ хугацаандаа Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан юм.